Sun Logo
2025-2026 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОДОРХОЙЛСОН ДҮН
2025-2026 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ  ТОДОРХОЙЛСОН ДҮН

2025-2026 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОДОРХОЙЛСОН ДҮН Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн: 21.5 % - Бэлчээрийн нөөцтэй 26.5 % - Бэлчээр хүрэлцээтэй 29.6 % - Даац 1-3 дахин хэтэрсэн 8.3 % - Даац 3-5 дахин хэтэрсэн 14.1 % - Даац олон дахин хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 21.5 гаруй хувь орчимд бэлчээрийн нөөцтөй, 26.5 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 52.0 гаруй хувьд хэтэрч гарлаа. Багийн дүнгээр авч үзвэл Баянжаргалан сумын Эрдэнэ, Улаан-Ухаа, Жаргалант, Эрдэнэ сумын Баянтуул, Чулуут, Хушга, Мөнгөнморьт сумын Жаргалант, Архуст сумын Ноёншанд, Нарст, Баян сумын Өгөөмөр, Баянцагаан сумын Гурвантүрүү, Алтат, Баян-Айраг, Баян-Өнжүүл сумын Бүрд, Цээл, Алтанбулаг сумын Аргал, Алтан-Овоо, Бүрэн сумын Баянцогт, Монгол Батсүмбэр сумын Цогт-Өндөр, Баянгол, Сэргэлэн сумын Баянчулуу, Эрдэнэ-Уул багуудад тус тус бэлчээрийн даац хүрэлцээтэй (ногоон), Батсүмбэр сумын Үдлэг, Эрдэнэ сумын Тамган, Баян сумын Цавчир, Баянцагаан сумын Зогсоол, Сэргэлэн сумын 7-р зөрлөг, Хөшиг Алтанбулаг сумын Замт Баян-Өнжүүл Бүрд, Бүрэн Эрдэнэхангай, Өнжүүл, Дэлгэрхаан сумын Тарган, Дуутхуримт, Эрдэнэсант Баргилт, Өндөрширээт сумын Хайрхан, Баянтуул, Уянга, Аргалант сумын Хөшөөт, Баянцогт сумын Даргиат, Гуна, Сарлаг, Угтаал сумын Харчулуут, Талын Уул, Заамар сумын Тосон,Төмстөй, Цээл сумын Оргил, Майхан, Талынхайрхан, Сүүлбулга, Жаргалант сумын Загдал, Батсүмбэр сумын Үдлэг, Борнуур сумын Өгөөмөр багуудад бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн (шар), Сэргэлэн сумын Авдар, Мөнгөнморьт сумын Байдлиг, Дэлгэрхаан сумын давст, Лүн сумын Өгөөмөр, Цээл сумын Хүүлэйхан, Сүмбэр сумын Жавхлан, Сүмбэр Жаргалант сумын Талбулаг, Өгөөмөр багуудад бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн (улбар шар), Баяндэлгэр сумын Байдлаг, Галуут, Алтанбулаг сумын Сумт, Бүрэн сумын Төхөм, Эрдэнэсант сумын Буянт, Угалзат, Улаанхудаг, Баян-Уул, Баянхангай сумын Найрамдал, Хөшөөт, Заамар сумын Хайлааст, Борнуур сумын Бичигт, Нарт, Мандал, Угтаал сумын Асгат, Лүн сумын Төв Баянчандмань сумын Замт, Чандмань, Батсүмбэр сумын Мандал, Мөнгөнморьт сумын Булаг, Эрдэнэ сумын Өгөөмөр, Баян сумын Цант, Жаргалант сумын Буурал, Зуунмод сумын Номт, Баянхошуу, Зүүндэлгэр, Нацагдорж, Ланс, Эрдэнэ сумын Өгөөмөр багуудад бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн (улаан) байна. Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу, мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүй тул эдгээр бүс нутгууд өвс, хадланг бэлчээрийн нөөц бүхий нутгаас бэлтгэж, нэмэгдэл тэжээлийг нөөцлөх, отор нүүдлийн зохион байгуулалт хийх, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэн өвөлжилт хаваржилтад бэлтгэх шаардлагатай байна. Төв аймаг УЦУОШТөвийн ХААЦУ-ын салбар 2025.08.30

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
147
Сүүлийн сар:
556
Нийт:
735
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР