Sun Logo
Хяналт шалгалт, хэмжил зүйн салбарын мэргэжилтнүүдийн сургалт зохион байгуулагдаж байна
Хяналт шалгалт, хэмжил зүйн салбарын мэргэжилтнүүдийн сургалт зохион байгуулагдаж байна

       БНХАУ-ын Худалдааны яам, Жянсү мужийн Хяналт шалгалт, хорио цээрийн чанарын судалгааны хүрээлэнтэй хамтран хяналт шалгалт, хэмжил зүйн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 22-ноос 08 сарын 04-ний өдрүүдэд БНХАУ-ын Чанжөү хотод зохион байгуулж байна. 

         Улсын Их Хурлын Тамгын газар, Монополын эсрэг газар, Стандарт, хэмжил зүйн газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн 20 орчим албан хаагчид хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг нээж БНХАУ-ын Чанжөү хотын гаалийн хяналтын алба болон Жянсү мужийн хяналт шалгалт, хорио цээрийн чанарын судалгааны төвийн дарга Дай Юн Хуй үг хэллээ.

       Хоёр орны стандарт хэмжил зүйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой тус сургалтын хугацаанд БНХАУ-ын холбогдох байгууллагын эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх мөн БНХАУ-ын хэмжил зүйн салбарын лаборатори, тоног төхөөрөмжтэй танилцан туршлага судлах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
121
Сүүлийн сар:
298
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР