
Төсөв, эдийн засгийн бодлогын хороо хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн дүгнэлт гарган ажиллав. Үүнд: ✅ Өмч, хөрөнгө шийдвэрлэх тухай ✅ Хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай ✅ Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээнд мөрдөх тарифыг шинэчлэн батлах тухай ✅ Сумын Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг батлах тухай ✅ Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх журам батлах тухай Хуралдааны үеэр холбогдох асуудлаар төсвийн ерөнхий нягтлан бодогч Ц.Мягмарсүрэн , хот тохижилтын албаны менежер Г.Лхагвабудаас мэдээлэл сонсож, санал солилцон, шийдвэрийн төслүүдэд холбогдох дүгнэлт гарган ажиллалаа.