Sun Logo
Нарны халуунд бетон хатах ёсгүй, харин хатуурах ёстой
Нарны халуунд бетон хатах ёсгүй, харин хатуурах ёстой

Ойрын өдрүүдэд нийт нутгаар +30 хэм давж халж байгаатай холбогдуулан бетон цутгалтын ажил явагдаж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэн “БЕТОНЫ ХАЛУУН ҮЕИЙН АРЧИЛГАА”-г зайлшгүй хийх шаардлагатайг анхаарч ажиллана уу.

Бетоны халуун үеийн арчилгаа

Зуны улиралд хэт халуунд бетон цутгахад цементийн устай урвалд орох процесс хурдасч бетоны гадаргуун дээрх градус нэмэгдэж гүний температурын зөрүү үүссэнээс болж бетон хагарах гол шалтгаан болдог. Халуун, хуурай уур амьсгалтай үед нимгэн хальсан бүрхүүл, усаар шүрших зэрэг аргаар чийгийн ууршилтаас хамгаалахаас гадна цементийн гидратацийг түргэсгэх болон бэхжилтийн процессыг түргэсгэхэд нимгэн полиэтилен бүрхүүл хучаас бичил орчин бүрдүүлэх сайн талтай байдаг. Иймээс бетоныг хэвэнд цутгаж дуусмагц арчилгааг эхлүүлж, нар салхины үйлчлэлээс хамгаалж полиэтилен гялгар цаасаар хучих, чийгтэй арчилгаа зайлшгүй хийх шаардлагатай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
125
Сүүлийн 7 хоног:
525
Сүүлийн сар:
1339
Нийт:
1995
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР