Sun Logo
“ТӨВ - 2025” ГРАУНД ГОЛЬФИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
“ТӨВ - 2025” ГРАУНД ГОЛЬФИЙН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо, Монголын Үндэсний Граунд гольфийн холбоо, “Холын цэц” граунд гольфийн холбоо хамтран “Төв-2025” граунд гольфийн олон улсын тэмцээнийг Дэлхий анхын дархан цаазат Богдхан уулын өвөр Номтын аманд зохион байгуулж байна. Тус тэмцээнд 12 аймаг, 7 дүүрэг, 8 клуб болон ОХУ, БНСУ, БНХАУ, Япон улсын 430 орчим тамирчин оролцож мэдрэмж, ур чадвараа сорин өрсөлдөж байна. 

 

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга С.Цогбаяр оролцож “Нас, хүйс ялгахгүйгээр өөрийнхөө эрүүл мэндийг дэмжиж, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхийг хүссэн хэн бүхэнд Граунд гольфийн спорт нээлттэй байдаг. Тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжин хөгжиж, иргэдийн дуртай спортын төрөл болж байгаад талархаж байна. Та бүхэн бие биенээсээ харилцан туршлага солилцож, танилын хүрээгээ тэлэн оновчтой цохилт олныг хийж тэмцээндээ амжилттай оролцохыг хүсье гэлээ. 

 

Граунд гольф гэдэг нь “Хэн ч”, “Хаана ч”, “Хэзээ ч” тоглох боломжтой спорт бөгөөд анх 1982 онд Тоттори мужийн Юрихама гэдэг газар үүсэж, олон нийтийн спорт болтлоо хөгжжээ.

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
125
Сүүлийн 7 хоног:
525
Сүүлийн сар:
1339
Нийт:
1995
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР