
Норовлин сумын Засаг даргын хүсэлтийн дагуу хүн амынхаа хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн оролцоог хангахад дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохион байгуулж буй танхимын сургалтад нийт 27 сургууль, цэцэрлэг, эмнэлгийн албан хаагчид болон хоол, хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч хамрагдаж байна. ✅Хүнсний чиглэлийн үйл ажиллагааны үндсэн зорилго, зорилт нь хүн амд эрүүл ахуй, ариун цэвэр, стандартын шаардлага хангасан газар, орчин, барилга байгууламж, ажлын байранд зориулалтын багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хүнсний чиглэлийн мэргэжлийн болон мэргэшсэн хүн, чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн шаардлага хангасан, баталгаажсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэхэд оршдог.
ҮР ДҮН
✅Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд хяналтын хуудсыг өөрийн үйл ажиллагаандаа байнга хэрэглэж эрсдэлийн үнэлгээндээ тулгуурлан үнэлэлт өгч зөрчлөө тухай бүр нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн хариу арга хэмжээг хэрэгжүүлэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлэх талаарх мэдлэгийг олгосон.
✅Мөн шалгалтын явцад гарч буй зөрчил дутагдал түүнээс урьдчилан сэргийлэх, гарал үүсэл тодорхойгүй, шошгын зөрчилтэй, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн, мөн хүнсний зориулалтын бус савыг хүнсэнд хэрэглэсэн зэрэг зөрчилтэй бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
✅Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.11-д заасан сумын Засаг даргын бүрэн эрхийнхээ хүрээнд хүн амынхаа хүнсний аюулгүй байдлыг хангахад зохион байгуулалтын арга хэмжээ авч хамтран ажилласан ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлье.