“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ?” дууны уралдаан боллоо
2025-03-17

Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсролын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Хөгжимт драмын театр хамтран ЕБС-ийн сурагчдын дунд “Цэргийн дууг хэн сайн дуулах вэ?” уралдааныг өнөөдөр /2025.03.17/ зохион байгууллаа.

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан гурав дахь жилдээ уламжлал болон явагдсан тус уралдаанд 60 гаруй сурагч оролцлоо.

“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ?” дууны уралдаан нь хамтлаг дуу, гоцлол дуу 9-12-р анги, 4-8-р анги гэсэн 3 ангиллаар явагдаж, зарим оролцогчид цахимаар оролцож шилдгүүдээ шалгаруулав.

4-8 ДУГААР АНГИЙН ТӨРӨЛД:
Дөргөн сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч Б.Буянзаяа тэргүүн байранд
Жаргалант сумын ЕБ-ын зургаадугаар сургуулийн 5в ангийн сурагч Л.Тамир дэд байранд
Жаргалант сумын ЕБ-ын хоёрдугаар сургуулийн 6а ангийн сурагч Б.Чингүүн гутгаар байранд
9-12 ДУГААР АНГИЙН ТӨРӨЛД:
Эрдэнэбүрэн сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч С.Бөртэ-Марал тэргүүн байранд
Жаргалант сумын ЕБ-ын долоодугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Өлзийбуян дэд байранд
Жаргалант сумын ЕБ-ын долоодугаар сургуулийн 11а ангийн сурагч Х.Луут гутгаар байранд
ХАМТЛАГ ТӨРӨЛД
Эрдэнэбүрэн сумын ЕБС-ийн Б.Мөнхнаран ахлагчтай “Долоон бурхан” хамтлаг тэргүүн байранд
Жаргалант сумын ЕБ-ын Цаст-Алтай цогцолбор сургуулийн Б.Даваабаатар ахлагчтай “А Soldier” хамтлаг дэд байранд
Жаргалант сумын ЕБ-ын долоодугаар сургуулийн Б.Пүрэвдулам ахлагчтай хамтлаг гутгаар байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүүхэд, залуучуудын авьяас, чадварыг нээн хөгжүүлэх замаар иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд уралдааны зорилго чиглэж байлаа.










Холбоотой мэдээ