Sun Logo
ТҮЙМЭР ГАРЛАА

Сумын Засаг дарга Д.Батцэнгэл, Хөвсгөл аймгийн ОБГ-ын дарга С.Ганболд нар ОБ-ын нисэх хүчний алба хаагчдын хамт Хөвсгөл аймгийн Улаан-уул сум Соёо 4-р баг "Бусын гол" гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км, аймгийн төвөөс хойд зүгт 290км/-т irms.modaps.eosdis.nasa.gov сайтад 2025.08.07-ны өдрийн 14:22 цагт илэрсэн дулааны цэг, ой хээрийн гал түймрийн цэг дээр ажиллалаа. 2025-8-9-өөс эхлэн аймгийн ОБГ-ын алба хаагчид, Улаан-Уул сумын хилийн цэргийн салбарын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллахаар шийдвэрлэв. Түймэр унтраах үйл ажиллагаанд шаардагдах төсөв зардлыг сумын ЗДТГ-ын орон нутгийн нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн ба түймэр унтраах үйл ажиллагаанд ЗДТГ-аас  6 хүн, ЕБС-аас 3 хүн, ЭМТ-оос 1 хүн, Хилийн дугаар заставаас 3 хүн, УТХГ-аас  Тэнгис Шишгэдийн БЦГ, 2 хүн, СДОА-с 1 хүн ОБГ-аас 53 албан хаагч нийт 70 орчим иргэн түймэр унтраах үйл ажиллагаанд амжилттай оролцлоо. Цаашид ард иргэдийг түймрэх унтраах үйл ажиллагаанд Гамшгийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу идэвхтэй оролцохыг уриалж байна. 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
178
Сүүлийн 7 хоног:
395
Сүүлийн сар:
903
Нийт:
1061
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР