
Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх хүрээнд эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд 2 жил тутамд хамруулдаг.
Энэ хүрээнд Засаг даргын Тамгын газар болон ИТХ-ын нийт 33 албан хаагч нарыг ХСҮТ-д нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоонд хамрагдлаа.


Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм.
