
🔰Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жилийн 08 дугаар сарын 15-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.
🔰Энэхүү нэр хүндтэй тэмцээнийг Мөрөн хот зургаан жилийн өмнө буюу 2019 онд зохион байгуулж байсан бөгөөд 2025 онд дахин хүлээн авах бэлтгэл бүрэн хангагджээ.
🔰Тэмцээн энэ жил хоёр шатлалтай явагдах бөгөөд 2024 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үзүүлсэн спортын амжилтаар эрэмбэлэгдэж, багууд Дээд шат болон I шат гэсэн хоёр ангилалд өрсөлдөнө.
🔰Хоймор нутгийн тэнгэр дор 21 аймгийн шилдгүүд дахин цугларч, хурд хүч, ур чадвараа сорих энэ удаагийн тэмцээн хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна.