Sun Logo
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСЭЭС ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХУРДАН КЛУБЫГ БАЙГУУЛЛАА
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСЭЭС ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХУРДАН КЛУБЫГ БАЙГУУЛЛАА
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСЭЭС ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХУРДАН КЛУБЫГ БАЙГУУЛЛАА.🎉🎉🎉
✅Мэдээлэл технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байна.
✅Энэ цаг үед ахлах ангийн сурагчдын мэдээлэл технологийн ур чадварыг дээшлүүлж, цахим ур чадвартай иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэд мэдээлэл технологийн ХУРДАН клубийг байгуулж, өнөөдөр нээлтээ хийж , хүүхдүүдээ батламжиллаа.
✅Клубийн нээлтэд Улсын их хурлын гишүүн О.Амгаланбаатар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Захиргаа удирдлагын газрын дарга Д.Батбилэг Говь-Алтай аймгийн Засаг дарга Г. Чинбат, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат, Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б. Оюунцэцэг нар оролцлоо.
✅Клубээр дамжуулан хүүхэд залуусын цахим зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тэдний идэвх оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх , ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
12
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
538
Нийт:
719
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР