Sun Logo
Төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл
Төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл

3.1. Эрүүл мэндийн байгууллага нь үйлчлүүлэгчийг төлбөртэй тусламж, үйлчилгээнээс хөнгөлөх нөхцөл болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа авах бусад боломжийн талаар ил тод мэдээллээр хангаж, үйлчлүүлэгчийг албан бус төлбөр төлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна. 

3.2. Эрүүл мэндийн байгууллага нь төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дараах мэдээллийг мэдээллийн самбар, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим болон төлбөр хураах нэг цэгийн дэргэд иргэнд харагдахуйц, ойлгомжтой байдлаар байршуулах ба байгууллагын цахим хуудсанд байрлуулна. Үүнд:

 3.2.1 Санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ; 

3.2.2 Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх болон даатгуулагчийн төлөх хамтын төлбөрийн хэмжээ; 

3.2.3 Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зарим өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх болон даатгуулагчийн төлөх хамтын төлбөрийн хэмжээ 

3.3. Иргэнээс энэхүү тушаалын хавсралтад заасан төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг авахдаа улсын төсвөөс болон эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлэхгүй байгаа шалтгааныг тайлбарлаж, иргэн зөвшөөрсний үндсэн дээр төлбөр авна. 

3.4. Эрүүл мэндийн байгууллага нь иргэнд төлбөр төлсөн баримтыг (и-баримт) заавал олгох бөгөөд уг баримтад эрүүл мэндийн байгууллагын нэр, үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, холбогдох төлбөрийн хэмжээ болон нийт төлбөрийн хэмжээ, огноог дор дурдсанаар ялгасан байна. Үүнд: 

Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, нэр төрөл бүрээр 

Иргэний хариуцан төлөх тусламж, үйлчилгээний хамтын төлбөрийн хэмжээ 

Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний төлбөрийн хэмжээ, нэр төрөл бүрээр

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
24
Сүүлийн 7 хоног:
142
Сүүлийн сар:
584
Нийт:
2368
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР