Sun Logo
ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТДА 27 СУМЫН 130 АЛБАН ХААГЧ ХАМРАГДЖЭЭ
ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ  СУРГАЛТДА 27 СУМЫН 130 АЛБАН ХААГЧ ХАМРАГДЖЭЭ

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөтөлбөр, “Галт шувуу” ТББ-тай хамтран шинээр томилогдсон хамтарсан багийн дарга, нарийн бичиг, гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2025 оны 4 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургалтад 27 сумын 33 хамтарсан багийн 130 албан хаагчдыг хамруулан шинэчлэгдэн батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хууль, түүнийг дагалдаж гарсан журмуудын танилцуулга, мэдээллийг хүргэв. 

Сургалтыг Хүүхэд хамгааллын зөвлөх, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал, сургагч багш Э.Дуламсүрэн удирдан чиглүүлж, хамтарсан багийн бүтэц, зохион байгуулалт, кейс шийдвэрлэх арга зүй, кейс дээр ажиллах дадлага ажлын хүрээнд онол, практик хослуулан явууллаа. 

Сум, багийн түвшинд ажиллаж байгаа хамтарсан баг нь гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд болон гэр бүлийн гишүүд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд шуурхай тусламжийн хариу үйлчилгээ үзүүлэн ажиллах үүрэгтэй юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
16
Сүүлийн 7 хоног:
118
Сүүлийн сар:
574
Нийт:
2371
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР