Sun Logo
Ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо эрсдэлийг тодорхойлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна
Ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо эрсдэлийг тодорхойлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна

Иргэн та өөрийн болоод өрх гэрийнхээ, ажиллаж байгаа газар, амьдарч байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаж, ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлон, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой. Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон зарлаж, байгууллагын http://quiz.belenbai.mn/ сайтаар дамжуулан гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэгийг танд олгож байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй тус http://quiz.belenbai.mn/ сайтад зочлон, 2-3 минутын хугацаанд эрсдэлээ тодорхойлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
14
Сүүлийн 7 хоног:
102
Сүүлийн сар:
610
Нийт:
2198
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР