
Дундговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлах, таниулан түгээх, үйлчилгээг хүрч үйлчлэх, санал хүсэлтийг сонсох зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг ДЭЛГЭРХАНГАЙ суманд зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр ААНБ, иргэд, малчид, ахмад, сурагч, багш ажилчдад Сорилтын лабораториос хүнсний бүтээгдэхүүний сорилт, шинжилгээний талаарх мэдээлэл, Хэмжил зүйн тухай ойлголт, хэмжих хэрэгслийн талаарх мэдээлэл, Тохирлын үнэлгээ болон Бүтээгдэхүүн баталгаажуулалтын талаарх мэдээлэл, Стандартын талаарх мэдээлэл, салбар сангийн үйлчилгээг үзүүллээ.

➢ Дэлгэрхангай сумын ард иргэдэд Сорилтын лабораторийн үйл ажиллагаа, шинжилгээний түргэвчилсэн багаж, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг өгч, хүнсний аюулгүй байдал, сургуулийн орчин худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоногтоо авах хоол хүнсний илчлэгийн хэмжээ, уураг нүүрс ус, тослогийн зохистой агууламжийн талаарх 7 төрлийн 83 тараах материалыг түгээн ажиллалаа. ➢ Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн албан хаагчдад “Сорилтын лабораторийн үйл ажиллагаа”, “Дээж хүлээлгэн өгөхөд анхаарах асуудал” сэдвээр сургалт мэдээлэл хүргэн ажиллалаа. ➢ Дэлгэрхангай сумын хүн амын унданд хэрэглэгдэж буй 5 гүний усны дээжээс Сорилтын лабораторид дээж авч, тандалт судалгаа хийж байна.
