ХҮҮХДИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
2025-06-01

2025 оны 06 дугаар сарын 1-нд Цагааннуур тосгоны хэмжээнд хүүхдүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын томоохон арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Цагааннуур тосгоны Захирагчийн алба , Цагааннуур тосгоны Соёлын төв хамтран зохион байгуулсан юм.
Баярын үеэр нас насны ангиллаар Дугуйн уралдаан, Гүйлтийн уралдаан тэмцээн болон Алдарт эхийн одон гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав.
.webp)



Холбоотой мэдээ