
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА ✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, талуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээлэл өгөх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өргөдөл гомдлыг бууруулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”ийг 2025 оны 5 сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр иргэд, байгууллагаас ирүүлсэн зарим өргөдөл гомдол, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэснээс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх зөвлөгөө мэдээлэл өглөө. ✅Мөн алба хаагчдын ёс зүйн талаарх санал асуулгыг иргэдээс авч, ажиллалаа.