
✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүрэг дэх хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс дүүргийн Прокурорын газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.
✅Уг зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээ, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 2025 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн, тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Жанибек, тус газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Цэрэнсодном, мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Дэлгэрмөрөн нар мэдээлэл хийлээ.