Sun Logo
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ 08 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг хүлээн авч уулзав. 

 

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцолж, цаашид цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах бэлтгэлийг хангах асуудлаар НҮБ-ын Цагдаагийн хэлтэстэй нягт хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлэв. 

 

НҮБ-ын цагдаагийн зөвлөх, цагдаагийн комиссар Файзал Шахкар Монгол Улсаас энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн баг бүрэлдэхүүн оролцуулах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2
Сүүлийн 7 хоног:
80
Сүүлийн сар:
224
Нийт:
1505
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР