
Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн малчин Дамиасүрэнгийн Баярсайхан болон түүний гэргий Баатарын Ичинхорлоо нарт Улсын аварга малчны цом, өргөмжлөл, Засгийн газрын шагналыг удам дамжсан "Улаан хад"-ны өвөлжөөнд нь гардууллаа.
Аварга малчин Д.Баярсайхан сүүлийн 10 гаруй жил мал сүргээ таван төрөлд нь тасралтгүй 1000-аас дээш тоо толгойгоор өсгөж, мал аж ахуйг тогтвортой эрхэлж буй хөдөлмөрч нэгэн юм.
Үндэсний баялаг болсон мал сүргээ үр шимтэй өсгөн үржүүлж, эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж яваа танд болон таны гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе!





Таныг хүндэтгэсэн:
УВС ХЯРГАС ЗДТГ-Н
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН АЖИЛТАН
Пүрэв овогтой Цэдэндамба
Утас: +976-88372123, +976-83114004
И-Мэйл хаяг: tsedendambap@gmail.com tsedendamba.p@uvs.gov.mn
ХАЯГ:
Увс аймаг Хяргас сум Дэлгэр баг
ЗДТГ-ын байр 202 тоот