Sun Logo
“АЛТАН ХАЙЧ-2025” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛОВ
“АЛТАН ХАЙЧ-2025” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨРГӨТГӨСӨН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛОВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд “Алтан хайч-2025” хонь ноослох улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Өнөөдөр /2025.06.10/ тэмцээнийг зохион байгуулагч Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн Ерөнхий газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, “Монголчууддаа туршлагаа хуваалцъя” НҮТББ, “Share Mongolia” ТББ-ын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хуралдаж, бэлтгэл ажлын төлөвлөгөө, тэмцээний зохион байгуулалтын талаар хэлэлцэж, санал солилцов. Тэмцээний хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, шагайн харваа, “Хонь ноослогчид дуулж байна” урлагийн арга хэмжээ, хонины ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ноос, ноолууран бүтээгдэхүүний загварын үзүүлбэр, хоолны фестиваль, үндэсний хувцас-хос морьтны тэмцээн, тэмээ ноослох, ноос савж эсгий хийх зэрэг олон сонирхолтой тэмцээн, уралдаан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Дашрамд сонирхуулахад хонь ноослох тэмцээнийг анх 1961 онд Шинэ Зеланд улсад зохион байгуулснаас хойш жил бүр, харин 1977 онд Англи улсад Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг зохион байгуулснаас хойш 2 жил тутам зохион байгуулдаг болжээ. Монгол Улс 2026 оны хонь ноослох “Дэхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхээ хэдийнэ албан ёсоор хүлээн авсан байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
5
Сүүлийн 7 хоног:
300
Сүүлийн сар:
963
Нийт:
1582
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР