
Батлан хамгаалах салбар 2025 оныг "ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ" болгон зарласантай холбогдуулан БХЯ-ны "Алдар” спорт хороо "Нийгэмд нийтийн биеийн тамир, спортын боловсрол олгох" уриан дор иргэд, олон нийт, хүүхэд залууст биеийн тамир, спортоор хичээллэхийн ач тус, мэдлэг мэдээллийг олгох зорилготой "БАЯНЗҮРХ МАРАФОН-2025" тэмцээнийг Баянзүрх дүүргийн 60 жилийн ойг угтан зохион байгуулав. Тус тэмцээнд 8-78 насны 1400 гаруй тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээнийг Монголын Хөнгөн атлетикийн холбоо, Пара Хөнгөн атлетикийн холбоо, MCS ХХК, BRIDGE CORPORATION групп, Swisse nutrex Алтан заан группүүд ивээн тэтгэн хамтран зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцлоо.
