
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, Ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгох зорилтын хүрээнд ахлагч бүрэлдэхүүний гэр бүлийн өдөрлөгийн зохион байгууллаа.
Ангийн дарга, хурандаа Б.Нямгомбо болон ангийн даргын зөвлөлийн гишүүд уг өдөрлөгт оролцох ахлагч бүрэлдэхүүний 90 гаруй гэр бүлийн гишүүдийг угтан хүлээн авч нэг өдрийг хамт өнгөрүүллээ.
Хүрэлцэн ирсэн гэр бүлийн гишүүдэд ангийн үйл ажиллагааны онцлог, ахлагч бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэж буй байдлыг танилцуулан, ахлагч бүрэлдэхүүнд тулгамдаж буй асуудал, хүндрэл бэрхшээл, түүнийг шийдэх арга замын талаар нээлттэй ярилцаж санал бодлоо солилцлоо.
Өдөрлөгийн үеэр Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, сэтгэл зүйч Ш.Чулуунцог “Гэр бүлийн боловсрол ба сэтгэл зүйн онцлог”, “Хосын ялгаатай байдал” сэдэвт сургалт зохион байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Соёмбо” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, өдөрлөгт ирсэн гэр бүлийн гишүүдийн дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан.