
Хуралдаанаар; ✅ Иргэдийн Нийтийн хурлын үеэр ИТХ-ын дарга П.Нэндарам хуралдааныг нээж үг хэлэн, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. ✅ Сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлуудын талаар танилцуулга хийв. ✅ ГХУСАЗСЗ-ын ажлын хүрээнд Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газар болон сум дундын Цагдаагийн хэлтсээс мэдээлэл танилцуулга мөн Татварын тасгийн байцаагч Д.Нансалмаа, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Ш.Болормаа, Газрын даамал Ч.Баттулга нар иргэдэд холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэн, иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө. ✅Хуралдаан даргалагч Б.Амармэнд хурлыг удирдан явуулж, Багийн Засаг дарга Ө.Энхжаргал иргэдийн санал хүсэлтийг бүртгэн, зохих тайлбар мэдээллийг хүргэж ажиллав. 📌 Хуралдааны үеэр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх 2026 онд хийгдэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлж урьдчилсан жагсаалтыг баталлаа. БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.👏👏👏
ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР