




ТОЛБО СУМЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ХАВРЫН ЭЭЛЖИТ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ
Толбо сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид хаврын цэвэрлэгээний хүрээнд байгаль орчныг хамгаалах, сумын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэрлэгээний ажил зохион байгууллаа. Энэ удаагийн цэвэрлэгээний хүрээнд гурван замын уулзвараас Хасбаатарын хөшөө хүртэлх авто замын хоёр талаар үүссэн хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, хогийн нэгдсэн цэгт ачиж, тээвэрлэн хүргэсэн байна.
Энэхүү үйл ажиллагаа нь сумын өнгө үзэмжийг сайжруулж, иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм.
Цаашид ч энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2025.05.08