Sun Logo
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2025”
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2025”

Аяны хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийнхээ аюулгүй зорчих нөхцөлийг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газартай хамтран А0305 авто замаар зорчсон 150 гаруй тээврийн хэрэгслүүдэд 2025.06.14-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, 30 хүний амин үзүүлэлт, даралтыг хэмжиж, 10 хүнд зөвлөмж өгч, мөн Улаанбурхан, Тарваган тахал өвчний талаар мэдээлэл, зөвлөмж өгч ажилласан. Урин дулаан, амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан зорчих тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байгааг анхааран замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
28
Сүүлийн 7 хоног:
283
Сүүлийн сар:
929
Нийт:
1592
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР