
Үндэсний Статистикийн Хороо болон БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчоо хөдөө аж ахуйн статистик мэдээллийн үйл ажиллагааны хүрээнд туршлага солилцох уулзалт энэ сарын 19-22-нд Улаанбаатар хотод болж байна. Энэ хүрээнд Үндэсний Статистикийн Хорооны дэд дарга Д.Лхамсүрэн, БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчооны орлогч дарга Шэн Лайюнь болон холбогдох төлөөлөл Төв аймагт уулзалт хйилээ.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын статистикийн салбарыг хөгжүүлэх чиглэлд олон улсын жишигт нийцсэн, шинэлэг арга зүйг туршиж нэвтрүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар онцлон ярилцлаа. Мөн орон нутгийн Статистикийн албаны үйл ажиллагаатай танилцаж, малчин айлаар зочилж уламжлалт мал тооллогын ажлын явцыг сонирхлоо.
Үндэсний Статистикийн Хороо болон БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчоо өнгөрсөн он буюу 2024 оны 10 дугаар сард Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.



