
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОРЧНЫ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖ 📌Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх; 📌Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх; 📌Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж, битүүлэх; 📌Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох; 📌Галын булан, гал унтраах хэрэгслийн аюулгүй ажиллагааг шалгах, 📌Замын хучилт, тэмдэг тэмдэглэгээ, камержуулалтыг шалгах, засварлах; 📌Камержуулалтыг нэмэх, камеруудын хэвийн ажиллагааг хангах; 📌School police-ийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх; СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОРЧНЫ СТАНДАРТЫН ШААРДЛАГЫН ДАГУУ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЦГЭЭЕ! ✅Сургалтын байгууллагын орчны дараах стандартуудыг https://estandard.gov.mn/ хуудаснаас болон Төв аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсээс авах боломжтой. 👉Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын ерөнхий шаардлага MNS 6782:2019 👉 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны ерөнхий шаардлага MNS 6558:2015 👉Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрын орчин, үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 6781:2019 👉Сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн стандарт MNS 6799:2019 👉Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага MNS 7005:2023