МАРГААШИЙГ ЧАДАВХЖУУЛЖ ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛНО.

“Дэлхийн магадлан итгэмжлэлийн өдөр”-ийг 2008 оноос жил бүрийн 06 сарын 09-ний өдөр дэлхий нийтээр тэмдэглэх болсон бөгөөд энэ жилийн хувьд “МАРГААШИЙГ ЧАДАВХЖУУЛЖ ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛНО” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн санаачилгаар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын клубийн магадлан итгэмжлэл, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн Магадлан итгэмжлэлийн алба, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон нийтэд магадлан итгэмжлэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, ач холбогдлыг таниулах зорилгоор хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Холбоотой мэдээ