


Сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд хяналт тавих, хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг зохион байгууллаа.
Уг шалгалтыг сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох эрх бүхий албан тушаалтнууд болон хэсгийн цагдаагийн байгууллагын алба хаагчидтай хамтран 2025 оны 04 сарын 22-ны өдөр зохион байгуулж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Шалгалтын явцад бичил уурхай эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг танилцуулж, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах талаар зөвлөмж өгч, илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан болно. Мөн бичил уурхайгаар олборлолт хийсэн талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийсэн эсэхийг шалгаж, цаашид авах арга хэмжээний талаар хугацаат үүрэг чиглэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллав. Цаашид хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, нэгдсэн зохион байгуулалттай, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх зорилгоор ийм төрлийн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
ТОЛБО СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2025.04.23