БҮРЭНТОГТОХ СУМАНД БЭЛЧЭЭРИЙН ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.

Улсын төсвийн хөрөнгөөр 2025 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дэвсгэрт үлийн цагаан оготнотой 10 тонн бактержуулсан будаа цацах буюу микробиологийн аргаар тэмцсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авлаа. Сумын Засаг даргын тамгын газраас бэлчээрийн ургамлыг хамгаалах, мэрэгчдийн тоо хэмжээг зохистой түвшинд барих арга хэмжээг хэрэгжүүлэхэд 9 машин, 7 мотоцикл, 32 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Мэрэгчидтэй тэмцэх арга MNS 6866:2020 стандартын дагуу техник үр дүн тооцоход 92.7 хувийн хангалттай гүйцэтгэсэн байна.

Холбоотой мэдээ