
МОНГОЛ УЛС ХОВСГӨЛ ЛЙМГИЙН ЗАСАГ ДЛРГЫН ЗЛХИРЛМЖ Сумдын баяр наадмын хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.3, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 49 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1 .Сумдын Засаг дарга нарын саналыг харгалзан Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 94 жилийн ой, Хөвсгөл аймгийн сумдын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг хавсралтаар баталсугай. 2 .Сумын баяр наадмыгтэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, нийтийн хэв журмыг сахиулах, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг сумдын Засаг дарга, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Цагдаагийн газар, төрийн байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай. 3 .Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газар (Г.Гандэлгэрт )-т даалгасугай.