Sun Logo
Элчин сайд Г.Мөнхбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав
Элчин сайд Г.Мөнхбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Окай Мемиштэй 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр уулзав. 

 

Уулзалтын үеэр Элчин сайд Г.Мөнхбаяр Монгол, Туркийн харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, дээд, өндөр хэмжээний айлчлалын тоо нэмэгдэж буйг онцлон тэмдэглэж, цаашид хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. 

 

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон тусгайлсан чиг үүрэгтэй бусад байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг онцлон ярилцав.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2
Сүүлийн 7 хоног:
80
Сүүлийн сар:
224
Нийт:
1505
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР