
Монголын утга зохиолын нэгэн төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, бүс нутгийн онцлогийг шингээн туурвисан, уншигчдын оюуны эрэлт хэрэгцээнд нийцэхүйц шилдэг бүтээлийг шалгаруулж олны хүртээл болгох зорилгоор " Уран сэтгэмж" богино өгүүллэгийн уралдааныг Хойд бүс (Булган, Хөвсгөл, Орхон)-ийн хэмжээнд зохион байгуулна. Эрхэм хүндэт зохиолч, яруу найрагчид, утга зохиол сонирхогчид та бүхнийг хүндэтгэн урьж байна. ✅ 1-р шатны шалгаруулалт 05 дугаар сарын 20-нд (цахимаар) ✅2-р шатны шалгаруулалт 05 дугаар сарын 27-нд Булган сумын Соёлын ордонд болно. Ерөнхий зохион байгуулагч: Булган аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Булган аймгийн Нийтийн номын сан Хамтран зохион байгуулагч: Булган сумын Соёлын ордон, Хөвсгөл, Орхон аймгийн Нийтийн номын сан