
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажилласны дараа Агаарын цэргийн 090, 253, 281 дүгээр тусгай салбарууд, Зэвсэгт хүчний 011, 337 дугаар ангиудын зарим байгууламжид ажиллаж үүрэг гүйцэтгэлт, бэлэн байдал, алба хаагчдын ажиллаж, амьдарч буй орчин нөхцөл, барилга, байгууламж, зэвсэглэл, техниктэй танилцлаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн байгууламжийн мод үржүүлэх ажлын явцтай танилцаж, мод тарив.

Өнгөрсөн 2024 онд Зэвсэгт хүчний хэмжээнд хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудын барилга байгууламжийг иж бүрэн завсарлаж, энэ ажлын хүрээнд дээвэр, гадна фасад, дулааны шугамыг солих зэрэг олон ажлыг шийдвэрлэж, тавилга хэрэгслийг бүрэн шинэчилж дуусгасан. Энэ онд барилга, байгууламжийн засвар тохижилтын ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж, алслагдсан анги, салбаруудад ийнхүү ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан холбогдох шийдвэрийг гарган ажиллалаа.

Түүнчлэн салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзалтуудыг зохион байгуулж, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас хэрэгжүүлж буй бодлого, онцлох ажил, арга хэмжээ, дэвшүүлж буй зорилго зорилт, тэрчлэн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд, дүрэмт хувцасны шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, санал сэтгэгдлийг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа С.Баярмагнай нартай уулзаж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж, санал солицсон нь орон нутагт батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх асуудалд нэгдсэн ойлготод хүрсэн ажил хэрэгч уулзалт боллоо.

Ташрамд дурдахад Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Агаарын цэргийн дээрх салбаруудад 19 жилийн дараа, зарим салбарт анх удаа зорин ирж ажилласан нь салбарын бие бүрэлдэхүүний талархалыг хүлээж, албандаа хандах хандлага, урам зоригийг сэргээсэн алхам болсон юм.
