Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдлээ
2025-05-19

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.05.12-05.18/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 58 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, 1 нь газар хөдлөлт, 4 нь хүчтэй салхи шуурга, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Холбоотой мэдээ