Sun Logo
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сумдын Соёлын төвийн өвийн ажилтан, номын санчдыг чадавхжуулах сургалтыг 2025 оны 05 сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж 16 сумын 36 албан хаагч хамрагдлаа. Сургалтыг Соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалт, Тахилга шүтлэгт газар, усны бүртгэн баримтжуулалт, Номын санд хөтлөгдөх цахим бүртгэл, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, боловсролын хөтөлбөр боловсруулах арга зүй зэрэг агуулгын хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Сургалтыг ССАЖЗЯ-ны мэргэжилтэн Ц.Цолмон, Үндэсний номын сангийн хэлтсийн дарга Т.Хайдав, Байгалын түүхийн музейн хэлтсийн дарга Т.Мөнхтүвшин, мэргэжилтэн Г.Батзаяа, СУАЖЗГ-ын мэргэжилтэн Х.Батболд нар удирдан явууллаа. Сургалтыг хамтран зохион байгуулсан Нийтийн номын сан, Музей, Ихтамир сумын соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлье.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
10
Сүүлийн 7 хоног:
144
Сүүлийн сар:
599
Нийт:
2279
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР