Sun Logo
ТӨВ АЙМГИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД СОЛОНГОС ХЭЛНИЙ ЦАХИМ СУРГАЛТ БОЛОН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА
ТӨВ АЙМГИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД СОЛОНГОС ХЭЛНИЙ ЦАХИМ СУРГАЛТ БОЛОН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА

Төв аймгийн солонгос хэл сонирхон суралцдаг ахлах ангийн 20 сурагч 2025 оны 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан цахим сургалт болон соёлын солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдлаа. Энэхүү хөтөлбөрийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Пёнтек хотын “Пёнтек олон улсын харилцааны сан”-тай хамтран зохион байгуулсан ба сурагчид солонгос хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна тус улсын түүх, уламжлал, орчин үеийн соёлын талаар илүү гүн ойлголт авч, соёлын харилцаагаа тэлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой байв. Цахим хэлбэрээр зохион байгуулагдсан тус хөтөлбөр нь орон нутгийн сурагчдын хэл сурах идэвхийг нэмэгдүүлж, олон улсын харилцааны мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой ба хоёр орны залуусын харилцан ойлголцол, найрсаг харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн чухал үйл ажиллагаа болсон юм.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
56
Сүүлийн 7 хоног:
173
Сүүлийн сар:
741
Нийт:
1316
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР