
Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн, Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүс, орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын ажиллагааг спортоор дамжуулан өргөжүүлэх, иргэдийн эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “ИРГЭДИЙН СПОРТЫН НААДАМ-2025” Төв аймгийн II бүсийн тэмцээн Баян суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Төв аймгийн зүүн бүсийн сумд болох Архуст, Баян, Баянжаргалан, Мөнгөнморьт, Эрдэнэ сумын 44 багийн 250 гаруй тамирчид оролцож дараах багууд Аймгийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. 19-30 насны ангилал - Эрэгтэй Сагсан бөмбөг: А.Наранбаяр ахлагчтай Баян сум - Эмэгтэй Сагсан бөмбөг: Э.Цэвэлмаа ахлагчтай Баян сум - Эрэгтэй Гар бөмбөг: Д.Мөнхболд ахлагчтай Эрдэнэ сум - Эмэгтэй Гар бөмбөг: Э.Цэвэлмаа ахлагчтай Баян сум - Ганцаарчилсан Эрэгтэй ширээний теннис: Н.Энхсайхан Баянжаргалан сум - Ганцаарчилсан Эмэгтэй ширээний теннис: Ө.Номинцэцэг Баян сум 31-44 насны ангилал - Эрэгтэй Сагсан бөмбөг: Б.Бат-Эрдэнэ ахлагчтай Архуст сум - Эмэгтэй Сагсан бөмбөг: Б.Нармандах ахлагчтай Баян сум - Эрэгтэй Гар бөмбөг: Б.Энхтөмөр ахлагчтай Архуст сум - Эмэгтэй Гар бөмбөг: Д.Ганжаргал ахлагчтай Архуст сум - Ганцаарчилсан Эрэгтэй ширээний теннис: Э.Ариунбаяр Баян сум - Ганцаарчилсан Эмэгтэй ширээний теннис: А.Батцэцэг Архуст сум 45-аас дээш насны ангилал - Эрэгтэй Сагсан бөмбөг: Л.Мягмардорж ахлагчтай Эрдэнэ сум - Эмэгтэй Сагсан бөмбөг: Н.Алтаннавч ахлагчтай Баян сум - Эрэгтэй Гар бөмбөг: Г.Ганбат ахлагчтай Эрдэнэ сум - Эмэгтэй Гар бөмбөг: Н.Алтаннавч ахлагчтай Баян сум - Ганцаарчилсан Эрэгтэй ширээний теннис: Н.Баярсайхан Архуст сум - Ганцаарчилсан Эмэгтэй ширээний теннис: О. Цэцгээ Эрдэнэ сум






Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Архив бичиг хэргийн эрхлэгч Д.Энхцэцэг
Холбоо барих утас: 95758361
Цахим шуудан:enkheeD1221@gmail.com