Эх орныхоо төлөө зүтгэсэн баатруудын нэр мөнхөрлөө
2025-07-04

Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тус сумаас дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон 20 ахмад дайчны нэрийг сийлсэн дурсгалын хөшөөг сүндэрлүүлж, ёслол төгөлдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн ажиллагаанд дайнд оролцсон баатруудын үр хүүхэд, ач зээ, нутгийн ахмад буурлууд болон сумын удирдлагууд, олон нийт өргөнөөр оролцож, цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.


Энэхүү хөшөө нь эх орныхоо төлөө халуун амиа зориулсан эрэлхэг дайчдын гэгээн дурсгалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэдний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой бүтээн байгуулалт юм.
Холбоотой мэдээ