Sun Logo
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ТЭРГҮҮН ДЭД САЙД ПАК ЮН ЖҮТЭЙ УУЛЗАВ
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ТЭРГҮҮН ДЭД САЙД ПАК ЮН ЖҮТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Зүүн Ази-Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Сайд нарын уулзалтад оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Пак Юн Жүг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

 

Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. 

 

 

Тэргүүн дэд сайд Пак Юн Жү БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Хёны мэндчилгээг уламжилж, Монгол Улс ФЕАЛАК-ыг 2025-2027 онд даргалах үүргийг хүлээн авч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. 

 

Талууд хоёр улсын өдгөө хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хэлэлцээний явцыг эрчимжүүлэх, цаашид шинэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
23
Сүүлийн 7 хоног:
117
Сүүлийн сар:
306
Нийт:
1114
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР