Sun Logo
АХМАД ПИОНЕРИЙН УДИРДАГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
АХМАД ПИОНЕРИЙН УДИРДАГЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Хархорин сумын ахмад пионерийн удирдагч нарт хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд ахмад пионерийн удирдагч Ц.Батчулуун, Ц.Хандсүрэн, Н.Хорлоо Д.Цэрэнлхагва, Хархорин сумын Хүүхэд залуучуудын асуудал хариуцсан анхны төрийн захиргааны ажилтан, бүлгэмийн зөвлөлийн дарга нар уригдан оролцож, өөрсдийн дурсамж, түүхэн замнал, хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлуудаа залуу халаадаа хуваалцаа. Арга хэмжээнд Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн бодлого, хэрэгжилтийн газрын дарга У.Долгормаа оролцож, ахмад удирдагчдад талархал илэрхийлэн, хүүхдийн байгууллагын 100 жилийн түүх бол үе үеийн багш, удирдагчдын уйгагүй зүтгэлийн үр дүн хэмээн онцлон хэллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
41
Сүүлийн 7 хоног:
267
Сүүлийн сар:
946
Нийт:
1571
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР