
ХХААХҮЯ, ЭМЯ-дын Салбарын хяналтын газар, улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 08-00-02/07, 15, 16, 08-00-05/08 дугаартай удирдамжуудаар Дашинчилэн, Баяннуур, Хангал сумд, Хялганат тосгоны хүнсний худалдаа, хоол, хүнс үйлдвэрлэл, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгч 19 объектод төлөвлөгөөт, 25 объектод урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд 8.10.1, 8.11.1, 8.28, 8.41 кодтой хяналтын хуудсаар эрсдэл үүсэх магадлал нь 28.5, хууль сахин мөрдөлт 71.2 хувьтай байна. Хяналт шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг танилцуулж, дотоод хяналтыг тогтможуулах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг 99 хүнд өгч, улсын /ахлах/ байцаагчийн 80 заалттай 3 зөвлөмжийг хүргүүллээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

.webp)
.webp)