Sun Logo
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН УРЛАГ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ САЛБАР ХОРОО, ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН УРЛАГ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ САЛБАР ХОРОО, ДЭД ХОРОО ХУРАЛДЛАА

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тэмдэглэх Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо болон дэд хорооны ээлжит хурал боллоо. 

📌 Хурлын үеэр салбар хорооны гишүүд баяр наадмын үеэр зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөр, найруулга, бэлтгэл ажлын явцтай танилцан, харилцан санал солилцов. Мөн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн, түүх, соёл, хэл зүйн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий дэд хорооны гишүүд мэргэжлийн санал, зөвлөмж өглөө. 

🗓️ Баяр наадмын хүрээнд дараах соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд: 

🎆 “Мөнхөд гэрэлтэх Монгол” нээлт, хаалтын ёслол 

🎤 Жуулчдад зориулсан оройн тоглолтууд 

🎼 “Алтан соёмбын эгшиглэн” төрийн хүндэтгэлийн тоглолт 

👘 “Дээлтэй Монгол” наадам 

🖼️ “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн 

📸 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн 

🌃 “Улаанбаатар үдэш–2025” үдшийн цэнгүүн 

🛕 “Өндөр Гэгээн Занабазарын 390 жил” – “Сод бүтээлийн үзэсгэлэн” болон Олон улсын эрдэм шинжилгээний хурал 

🎊 “Соёлын наадам” зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ханган ажиллаж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
33
Сүүлийн 7 хоног:
539
Сүүлийн сар:
1291
Нийт:
1971
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР