
2025 оны техникийн хяналтын үзлэг Толбо суманд дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана. Үүнд: • 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр – Улаан толгой, 2-р багийн төв • 2025 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд – Сумын төв • 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр – Хонгор Өлөн, Дөрөөнуур баг Иргэд, аж ахуйн нэгжүүд үзлэгт хамрагдахаас өмнө тээврийн хэрэгслийн татвараа урьдчилан төлсөн байх шаардлагатайг анхааруулж байна. Татвараа дараах аргуудаар төлөх боломжтой: • Машины улсын дугаараа хэлэн банкинд бэлнээр төлөх • Пос машинаар уншуулах • Интернэт банкны аппликейшн ашиглаж төлөх • “E-Barimt”, “E-Mongolia” аппликейшнүүдээр шууд төлөх Анхааруулга: Хөдөө багуудад хийх үзлэгийн үеэр татварын төлбөрийг бэлнээр авахгүй. Иймд төлбөрөө урьдчилан шилжүүлэх шаардлагатай. Хэрэв банкнаас мэдээлэл харагдахгүй, асуудал гарвал татварын улсын байцаагч О.Ахмаралд хандана уу. Холбогдох утас: 99423563
ТОЛБО СУМЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧ