
Энэ 7 хоногийн "Иргэдтэй уулзах цаг"-аар аймгийн удирдлагууд 25 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Иргэд, ААН-ийн 3 санал хүсэлтэд газар дээр нь хариу өгч, 14 санал хүсэлтийг хяналтад авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд судлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр 2025 онд “Иргэдтэй уулзах цаг” арга хэмжээгээр нийт 150 орчим иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, 137 санал, хүсэлт хүлээн авч 58 санал хүсэлт буюу 42.33%-ийг шийдвэрлээд байна. Үүнээс 33 буюу 56.89%-ийг газар дээр нь хариу өгчээ.
Одоогоор 79 санал хүсэлт шийдвэрлэх шатандаа судлагдаж байна. #Зөвлөх нь: Та 7027-3084 дугаарын утсаар урьдчилан цаг авч, өөрийн үнэтэй цаг хугацааг хэмнэх боломжтой юм.

