
Эрхэм хүндэт хүүхэд багачууд Эрхэм хүндэт сумын нийт ээжүүддээ болон энэ жил алдарт эхийн 1,2-р одон хүртсэн ээжүүд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Эх үрсийн баярын мэндийг сумын ИТХ,ЗДТГ-ын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье. Монгол улс 1952 оноос эхлэн энэхүү баярыг ёслон тэмдэглэсээр ирсэн ба 2003 оны УИХ-аар Нийтээр тэмдэлэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн 6 сарын 1 ний өдрийг Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Манай суманд 0-18 насны эрэгтэй 533 эмэгтэй 481 хүүхэд байдаг ба нийт хүн амын 32 хувь нь хүүхдүүд юм. Бид сум орон нутагтаа Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, албан байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл, сургууль, цэцэрлэгийн анги бүлгийн эцэг эхийн зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд олон ажлуудыг Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан баг болон сургууль цэцэрлэгийн байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулсаар ирсэн. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө үргэлж, санаа тавьж, орон нутгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж ажилладаг албан байгууллага, ААН-үүд, малчид, иргэд эцэг эхчүүддээ баярлаж талархсанаа илэрхийлж сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Өнөөдрийн хүүхдийн баяраар Соёлын төвийн дэргэдэх хөгжим дуу бүжгийн дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд маань тайлан тоглолтоо эцэг эхчүүд хүүхдүүддээ толилуулахын зэрэгцээ хүүхдийн дугуйн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Тээг хангай хоршоо уламжлалаараа дугуйн уралдааныг зохион байгуулж, Хустайн мандал хоршоо 1-6-р ангийн хөл бөмбөгийн тэмцээнийг, Төмөрбаатарын Нямдэлгэр 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн, Галбадрахын Пүрэвжаргал гэр бүлийн хамт Хүүхдийн барилдаан, ЗДТГ-тай хамтран Алтангэрэлийн Лхагвахорол 108 хүүхдийн бэлэг гардуулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байна.Хүүхдийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулж байгаа иргэн, ААН-үүд хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж байгаа Соёлын төвийн болон ЕБС-ийн багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсье. Эх, үрсийн сэтгэл тэнүүн, амар амгалан байж, айл өрх бүхэн халуун дулаан азжаргалаар дүүрэн байх болтугай
