Sun Logo
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 3 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН 3 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Өнөөдрийн хуралдаанаар: 1. Улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, урьдчилан сэргийлэх вакцин, ариутгалын бодис, материалын нөөц 2. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал, хуурайшилтын зэрэг, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа, 07 дугаар сарын урьдчилсан мэдээ 3. Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэв. - 2025 оны 07 дугаар сарын 3-ны байдлаар аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчний 117 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Насны байдлаар авч үзвэл 0-11 настай 11, 1-5 настай 21, 6-10 настай 33, 11-15 настай 37, 16-29 настай 7, 30-аас дээш настай 8 хүн байгаа юм. 1 дүгээр тун вакцины хамралт 07 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 96.93 хувьтай байгаа бол 2 дугаар тун вакцины хамралт 98.22 хувьтай байна. Харин 10 сартайгаас 15 насны хүүхдийн нөхөн дархлаажуулалт 80.1 хувьтай байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа мэдээллээ. Аймгийн Засаг даргын захирамжаар улаанбурхан өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгаа ба 1, 5 дугаар багийн байранд дархлаажуулалтын байнгын цэг, явуулын 3 баг томилон өрхөөр явж дархлаажуулалт хийж байгаа аж. Аймгийн хэмжээнд вакцины нөөц хангалттай байгаа учир иргэд та бүхэн товлолт вакциндаа хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө. Мөн Улаанбурхан өвчний эсрэг “Хаалга бүхэнд хүрч, Хүүхэд бүрийг хамгаалъя” дархлаажуулалтын мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгуулж, 27 сумын хэмжээнд заавал хийх ёстой дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах явуулын баг томилон ажиллуулж эхэлсэн байна. - Бэлчээрийн ургамлын ургалт 06 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувьд муу, 50 орчим хувьд дунд, 40 орчим хувьд хэвийн байгаа талаар аймгийн УЦУОШТ-ийн дарга Э.Гэрэлцогт мэдээлэлдээ дурдсан. Мөн нийт нутгийн 22.2 хувь гантай, 40.7 хувь нь гандуу байгаа бол 37.0 хувь нь хэвийн байгаа дүн мэдээ байгаа аж. Үүнтэй холбогдуулан цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 5, 6 дугаар саруудад газар тариалангийн бүс нутгаар нөхцөл бүрдсэн үед тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг 11 удаа зохион байгуулж ажилласан байна. Үүний үр дүнд нийт нутгаар 7-43 мм тунадас орж, нийт нутгийн 42.9 орчим хувьд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа амжилттай болсон байна. Энэ сард нутгийн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэж болзошгүй ба энэ жилийн дундаж салхины хурд их байгаатай холбоотой дуу цахилгаантай аадар борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, нөөлөг салхины ихээр гарч болзошгүй байгаа талаар мэдээлэл өгөв. - 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар аймгийн Онцгой байдлын газарт ой хээрийн 13, объектын 74 түймэр, халиа тошингоос үүдэлтэй усны 1, авто осол 5, шаварт суусан 6 тохиолдол бүртгэгдээд байна. Онцгой байдлын байгууллагаас тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан авах хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэлд дурдагдав. Дээрх мэдээллүүдтэй танилцсаны дараа аймгийн Засаг дарга дараах үүрэг чиглэлийг өгсөн юм. Үүнд: 1. Иргэдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлж 07 сарын 15-ны өдөр хүртэл бүх сумдын иргэдийн хамралтыг 80-аас дээш хувьд хүргэх 2. Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын хэд хэдэн ажил бий. Ганц эрүүл мэндийн салбар бус бусад салбарынхан мөн адил хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын худалдан авах ажиллагаагаа яаралтай зохион байгуулах 3. Сумдад хийгдээд байгаа том бага гэхгүй бүх ажлыг сумдын Засаг дарга нартай хамтран ажиллаж, гүйцэтгэл дээр гарын үсэг зуруулсны дараа хөрөнгө мөнгийг нь өгч байх 4. Хэлтэс, агентлаг, байгууллагууд сумдад зохион байгуулах ажил, арга хэмжээнүүдийнхээ мэдээллийг сумдын удирдлагуудад хэлж мэдэгдэж байх, хэвлэл мэдээллийн сувгуудаар нийтэд мэдээлэлдэг байхыг 5. Цаг агаарын мэдээллийг 7 хоног бүр мэдээлж байх, тогтмолжуулах 6. 2025 оны 07 дугаар сарын 7-ны өдрөөс ажлын цагийг 08:00-17:00 цаг болгох 7. Баяр наадамтай холбоотой сэрэмжлүүлэг, санамжийг бүх сумдад түгээх, хариуцлагатай жижүүрүүдийг томилгоожуулах 8. Баяр наадмын үеэр иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, мэргэжлийн албан хаагчдыг үүрэгжүүлэх 9. Бүтээн байгуулалтын ажлуудыг түргэтгэх 10. Хог хаягдал, хогийн цэгийн асуудлыг яаралтай цэгцлэх 11. Боловсролын салбарт шинэчлэл хийх 12. Үүсэж болзошгүй эрсдэл, гарч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг байгууллага бүр, мэргэжлийн албад бүр онцгойлон анхаарч, зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
13
Сүүлийн 7 хоног:
377
Сүүлийн сар:
1677
Нийт:
2425
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР