
АХМАДЫН АМРАЛТ-ХОЁРДУГААР ЭЭЛЖ ХХҮГ-ын дэргэдэх “Улаан толгой” дахь Ахмадын амралт 2-р ээлжинд Даланзадгад сумын 51 ахмад настан байгалийн сайханд ая тухтай амарч байна. Бид энэ онд нийт 8 ээлжинд 400 гаруй ахмад настныг амруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ. 2-р ээлжинд амарч байгаа ахмад настангуудад 2025 оны 07 сарын 03 ны өдөр ХХҮГ-ын ХЭХ дарга С.Нарантуяа байгууллагын тухай хийж хэрэгжүүлдэг ажил үйлчилгээ, Ахмад настны тухай хууль, дүрэм журмын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ ХЭ-ийн хэлтсээс ахмадууддаа зориулан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж аваргууд, азтангууд тодруулан шагнаж урамшууллаа. Даланзадгад сумын ахмадууд эрч хүчтэй, цог золбоотой үдшийг дуулж бүжиглэж сайхан өнгөрүүллээ.





