
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн гарааны бизнес хөгжүүлэх сонирхолтой 15-34 насны залуучууд шинэ санаагаа бодит ажил хэрэг болгох, хөрөнгө оруулалт, маркетингийн чиглүүлэх 3 хоногийн тусгай хөтөлбөрт хамрагдсан. Үргэлжлэн хөтөлбөрт хамрагдсан залуучууд бизнес төслөө танилцуулж “Шилдэг старт-апп” шалгарч хөрөнгө оруулалт авах боломжийн төлөө өрсөлдөж байна. Тус арга хэмжээний шүүгчээр Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Мягмарсүрэн, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Ө.Бат-Амгалан, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я.Отгон, “START-UP SPACE” сургалтын төвийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нар ажиллаж байна.